Team Aria RealtorTeam Aria Realtor

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 6-р сарын 10

ARIA Team (цаашид "ARIA", "бид") нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг үл хөдлөх хөрөнгийн брокеридж юм. Энэхүү нууцлалын бодлого нь манай вэбсайт (aria.mn) болон холбогдох системүүдэд таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалахыг тайлбарлана.

1. Бид хэн билээ

ARIA нь Улаанбаатарт үйл ажиллагаа эрхэлдэг үл хөдлөх хөрөнгийн брокеридж бөгөөд үүнтэй зэрэгцэн ARIA Realtor платформыг ажиллуулдаг. Платформыг Монгол Улсын ямар ч үл хөдлөх хөрөнгийн агент болон тэдний үйлчлүүлэгчид ашиглах боломжтой. Дотоод брокеридж нь Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх зэрэг дүүргүүдэд төвлөрсөн зар бүртгэдэг. Бидэнтэй холбогдох боломжтой:

  • Имэйл: info@aria.mn
  • Утас: +976 9911-1111 (Премиум), 9922-2222 (Стандарт), 9933-3333 (Шуурхай)

2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг

2.1. Та өөрөө илгээсэн мэдээлэл

Зарын талаар асуулга илгээх, дуудлагын товлолт хийх, лийд маягт илгээх үед та дараах мэдээллийг бидэнд илгээж байна:

  • Бүтэн нэр
  • Утасны дугаар (заавал)
  • Имэйл хаяг (нэмэлт)
  • Мессеж эсвэл асуулт
  • Холбогдох сонголт (утсаар / WhatsApp / имэйл)

2.2. ARIA Realtor гар утасны апп

ARIA Realtor iOS апп нь Монгол Улсын лиценз бүхий үл хөдлөх хөрөнгийн агентуудболон үл хөдлөх хөрөнгө сонирхогч үйлчлүүлэгчид-д нээлттэй. Хэн бүхэн App Store-ноос татаж аваад өөрийн имэйл хаягаар нэг удаагийн нэвтрэх холбоос (magic link) хүсэн ашиглаж эхлэх боломжтой — давталттай нууц үг тогтоох шаардлагагүй. Шинэ агентын бүртгэл нь ARIA-н админ багийн хяналт шалгалтаас өнгөрсний дараа брокерийн бүх хэрэгслийг ашиглах эрхтэй болно. Хяналтын явцад апп нь өөрийн үндсэн (өөрөө үүсгэсэн) өгөгдлийг л ажиллагаатай байлгаж, ARIA-н дотоод үндэсний фийд эсвэл бусад агентын өгөгдлийг харуулахгүй.

Апп нь дараах зөвшөөрлүүдийг хүсэж болно:

  • Камер — зарын зураг авахад ашиглана
  • Зургийн сан — зарын зураг хавсаргахад ашиглана
  • Байршил — зарын байршил тодорхойлоход ашиглана (заавал биш)
  • Face ID / Touch ID — аппд нэвтрэхэд аюулгүй байдлыг хангана
  • Push notification — шинэ лийд, төлөв өөрчлөлтийн мэдэгдэл хүлээн авна

Апп нь таны зураг, байршлын мэдээллийг зөвхөн таны зөвшөөрлөөр, зарын бүртгэлийн зориулалтаар л ашиглана. Бид эдгээр мэдээллийг маркетинг, хяналтын зорилгоор ашигладаггүй. Push notification-ийн device token нь зөвхөн мэдэгдэл илгээхэд ашиглагдана.

2.3. Автомат цуглуулагдах мэдээлэл

Манай хостинг үйлчилгээ (Cloudflare) дараах техникийн мэдээллийг автоматаар бүртгэдэг:

  • IP хаяг (anonymized)
  • Browser-ийн user agent
  • Хандсан хуудас, time stamp
  • Referrer URL (шилжиж ирсэн хаяг)

2.4. Cookies

Бид зөвхөн strictly necessary cookies ашиглана — сайтын ажиллагаанд зайлшгүй шаардлагатай (жишээ нь session keep-alive, language preference). Marketing эсвэл cross-site tracking cookie ашигладаггүй.

3. Бид мэдээллийг хэрхэн ашигладаг

  • Таны асуулт, лийд маягтад хариу өгөх
  • Тохирох агент руу таны хүсэлтийг чиглүүлэх
  • Зар үзлэг, дуудлагын товлолт зохион байгуулах
  • ARIA-н дотоод CRM-д харилцагчийн профайл үүсгэх
  • Сайтын чанар, ажиллагааг сайжруулах (анонимчилсан analytics)
  • Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гэрчилгээ хадгалах

4. Бид мэдээллийг хэнтэй хуваалцдаг

Бид таны хувийн мэдээллийг гадны 3-р талд худалдаалдаггүй. Доорх тохиолдолд л хуваалцана:

  • Дотоод ARIA агентын баг — таны зар сонирхлыг хариуцах хариуцлагатай хүн (4 агент + 2 туслах ажилтан).
  • Subprocessor үйлчилгээ үзүүлэгчид:
    • Cloudflare Inc. (хостинг, өгөгдөл хадгалалт — EU/Asia edge)
    • Apple Inc. (Push Notification Service — APNs)
    • OpenStreetMap Foundation (газрын зургийн tile)
  • Хуулийн шаардлага — Монгол Улсын хууль, шүүх, цагдаагийн байгууллагын албан ёсны хүсэлт ирсэн тохиолдолд.

5. Хадгалах хугацаа

Мэдээллийн төрөлХадгалах хугацаа
Лийд маягтын мэдээлэл (нэр, утас, имэйл)24 сар, дараа анонимчлогдоно
Гэрээ хийгдсэн харилцагч10 жил (татварын хууль)
Cloudflare access log90 хоног
Cookie (session)Browser хаагдтал
Push notification device tokenLogout хийх эсвэл апп устгах үед устгагдана

6. Аюулгүй байдал

  • Бүх дамжуулалт HTTPS (TLS 1.3) дамжуулж шифрлэгдэнэ
  • Cloudflare D1 өгөгдөл at-rest шифрлэлттэй
  • Агент / Админ аккаунтуудад TOTP 2FA заавал
  • Хувийн нууцлалын инцидент 72 цагийн дотор танд мэдэгдэнэ

7. Таны эрх

Та доорх эрхтэй:

  • Хандах эрх — Бид таны талаар ямар мэдээлэл хадгалж буйг асуух
  • Засах эрх — Буруу мэдээллийг засах хүсэлт өгөх
  • Устгах эрх — Хууль зөвшөөрсөн хэмжээгээр мэдээллээ устгуулах
  • Татгалзах эрх — Маркетингд ашиглахаас татгалзах (одоогоор маркетинг хийдэггүй)
  • Шилжүүлэх эрх — Өөрийн мэдээллийг машин уншихуйц хэлбэрээр авах

Эдгээр эрхээ хэрэгжүүлэхийн тулд info@aria.mn руу бичээрэй. Бид 30 хоногийн дотор хариу өгнө.

8. Хүүхдийн нууцлал

Манай вэбсайт 18-аас доош насны хүмүүст зориулагдаагүй. Хэрэв та энэ настай бол гэр бүлийн хүн эсвэл асран хамгаалагчтайгаа хамт ARIA-тай харилцана уу.

9. Бодлогын өөрчлөлт

Энэхүү бодлого тогтмол шинэчлэгдэнэ. Чухал өөрчлөлт орох бол энэ хуудсанд мэдэгдэнэ. Сүүлд шинэчлэгдсэн огноог дээд талаас харна уу.

10. Холбоо

Нууцлалтай холбоотой асуудлаар:
Имэйл: info@aria.mn
Хаяг: Улаанбаатар хот

ARIA Team © 2026 · Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулна.