Team Aria RealtorTeam Aria Realtor

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 6-р сарын 10

ARIA Team (цаашид "ARIA") вэбсайтаар үйлчлүүлэхээс өмнө доорх нөхцлүүдийг сайтар уншиж танилцана уу. Манай үйлчилгээг ашигласнаар та эдгээр нөхцлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

1. Үйлчилгээний хамрах хүрээ

ARIA нь дараах үйлчилгээг үзүүлнэ:

  • Үл хөдлөх хөрөнгийн зар (зарах + түрээслүүлэх)
  • AI-аар туслагдсан үнэлгээ (урьдчилсан — баталгаат биш)
  • ARIA BOT чат бот (24/7)
  • Агентын зөвлөгөө, зар үзлэг, гэрээний дэмжлэг
  • Олон сувгийн түгээлт (Unegui.mn, Facebook, WhatsApp гэх мэт)

2. Хэрэглэгчийн дансны статус

Вэбсайт (aria.mn). Нийтэд нээлттэй хэсэг болон лийд маягтыг бүртгэлгүй ашиглаж болно. Админ самбар нь зөвхөн ARIA-н дотоод багт зориулагдсан.

ARIA Realtor iOS апп. App Store-ноос татаж аваад Монгол Улсын лиценз бүхий ямар ч үл хөдлөх агент, мөн үл хөдлөх хөрөнгө сонирхогч үйлчлүүлэгч өөрөө бүртгүүлэх боломжтой. Бүртгэл нь имэйл хаяг + нэг удаагийн нэвтрэх холбоос (magic link) гэсэн энгийн механизмаар явагдана; нууц үг шаардлагагүй.

Шинэ агентын баталгаажуулалт. Шинэ агентын данс үүсэхэд ARIA-н админ баг 24–48 цагийн дотор имэйл шалгаж, лиценз баталгаажуулна. Энэ хугацаанд хэрэглэгч өөрийн өгөгдлөө аппаас үзэж байх боломжтой, харин ARIA-н дотоод үндэсний фийд болон бусад агентын лийдийг харахгүй. Баталгаажуулалт хийгдсэний дараа бүх функц нээгдэнэ. Шалгуурыг хангаагүй бүртгэлийг татгалзаж имэйлээр мэдэгдэнэ.

3. Зарын мэдээллийн чанар

Бид зар бүрийг шалган бүртгэдэг боловч мэдээлэл нь байгаа байдлаараатанилцуулагдана. Үл хөдлөх хөрөнгийн худалдан авагч / түрээслэгч нь:

  • Гэрээ хийхээс өмнө зарыг биеэр үзэх
  • Бичиг баримтыг шалгах (УБ-н Хуулийн Кадастрын хэлтэст)
  • Зах зээлийн үнэлгээтэй харьцуулах
  • Шаардлагатай бол мэргэжлийн ажилтан (хуульч, инженер) хөлслөх

ARIA нь зарын дэлгэрэнгүй мэдээллийн (үнэ, талбай, барилгын төлөв, эрх) үнэн зөв байдлыг агентын дамжуулсан хэлбэрээр өгсөн бөгөөд эцсийн хариуцлагыг тал тус бүр хүлээнэ.

4. AI-аар үүсгэсэн мэдээлэл

Манай ARIA BOT болон AI үнэлгээ нь:

  • Урьдчилсан чиглүүлэх шинжтэй (баталгаа биш)
  • ±10% алдааны зайтай байж болзошгүй
  • Хуулийн зөвлөгөө биш — мэргэжлийн хуульчтай харилцах хэрэгтэй
  • Гадаад нөхцөл байдал, зах зээлийн хувьсал-аас хамаараад өөрчлөгдөж болно

5. Лийд маягт илгээсний дараа

Та лийд маягт илгээсэн үед ARIA-н агент 24–48 цагийн дотор танд эргэн холбогдоно. Та сонгосон холбогдох сонголтоор (утас / WhatsApp / имэйл) холбогдоно.

6. Хэрэглэгчийн үүрэг

Та манай үйлчилгээг ашиглахдаа дараахийг үүрэг болгоно:

  • Бодит, үнэн зөв холбоо барих мэдээлэл өгөх
  • Хууль бус, ёс зүйгүй зорилгоор ашиглахгүй
  • Бусдын төлөө ашиг сонирхлын зөрчилтэй хэлбэрээр лийд илгээхгүй
  • Спам, фишинг, бот ашиглан системийг ачаалахгүй
  • ARIA-н зар, зураг, текстийг зөвшөөрөлгүй хуулбарлах / дахин нийтлэхгүй

7. Брокерийн шимтгэл

Худалдах гэрээ амжилттай хийгдсэн тохиолдолд ARIA нь Монголын зах зээлийн стандарт худалдах үнийн 2.5%-ийг брокерийн шимтгэлээр авна (худалдагчаас). Энэ шимтгэл нь:

  • Гэрээний бүхий л үе шатанд тогтоогдсон байна
  • Зарын онцлогоос хамаараад өөрчлөгдөж болно (ARIA-тай тус тусдаа ярилцаж тохиролцоно)
  • Шимтгэлийн дэлгэрэнгүйг тусдаа үйлчилгээний гэрээнд тусгана

Түрээсийн үйлчилгээний хувьд шимтгэл нь тус тусдаа гэрээний дагуу тогтоогдоно.

8. Оюуны өмчийн эрх

Манай вэбсайт дээрх бүх агуулга (зураг, текст, дизайн, лого, програм код) нь ARIA-ийн өмч буюу хууль ёсны эрх эзэмшигчийн өмч юм. Бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд эдгээрийг хуулбарлах, дамжуулах, өөрчлөх хориотой.

9. Хариуцлагын хязгаар

ARIA нь дараах хариуцлагыг хүлээхгүй:

  • Зарын мэдээллийн алдааны үр дүнд гарах шууд бус (indirect) хохирол
  • Давагдашгүй хүчин зүйлийн (force majeure) нөхцөлд үүсэх саатал (байгалийн гамшиг, дайн, кибер халдлага)
  • 3-р талын вэбсайт (Unegui, Facebook, OpenStreetMap гэх мэт) ажиллагааны эвдрэл
  • Хэрэглэгчийн өөрийн утас / компьютер дээрх вирусын үр дагавар

Монгол Улсын хууль зөвшөөрсөн дээд хэмжээгээр ARIA-н нийт хариуцлага нь хохирогчийн ARIA-руу төлсөн шимтгэлийн дүнгээс хэтрэхгүй.

10. Гадаад вэбсайтын линк

Манай вэбсайт нь Unegui.mn, goIconnect, Facebook, WhatsApp гэх мэт 3-р талын вэбсайтуудын линктэй байж болно. Эдгээр сайтын content болон бодлогыг ARIA хариуцахгүй.

11. Үйлчилгээний өөрчлөлт

Бид цаг тутамд үйлчилгээ, нөхцлийг өөрчлөх эрхтэй. Чухал өөрчлөлт орох бол энэ хуудсанд мэдэгдэх ба сүүлд шинэчлэгдсэн огноог дээд талд харна уу. Та манай үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар шинэ нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

12. Холбогдох хууль

Энэхүү нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдана. Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн борлуулалтын дүрэм, Хувийн нууцын тухай хууль болон холбогдох бусад акт-уудыг баримтална.

13. Маргаан шийдвэрлэх

Үүсэх маргааныг эхлээд талууд хэлэлцэх замаар шийдэхийг хичээнэ. Хэлэлцэх замаар шийдэгдээгүй тохиолдолд Монгол Улсын шүүхэд хандана.

14. Холбоо

Үйлчилгээний нөхцлийн талаар асуудал гарвал:
Имэйл: info@aria.mn
Утас: +976 9911-1111
Холбоо барих форм: /contact

ARIA Team © 2026 · Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулна.